Ж.БАЙДЕН, ШИ ЖИНЬПИН НАР НҮҮР ТУЛАН УУЛЗАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХЫГ ДААЛГАЖЭЭ

2022-07-29  

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярилаа. Хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзахын ач холбогдлыг онцолж, ийм уулзалт зохион байгуулах боломжийг судлахыг багууддаа даалгалаа гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.

Үүнээс гадна, хоёр улсын удирдагчид Оросын нефтийн үнэд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцээгүй гэдгийг Цагаан ордон тэмдэглэсэн байна.

Ж.Байден, Ши Жиньпин нар хэдэн сарын дараа утсаар ярьсан нь энэ бөгөөд хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Цагаан ордны мэдээлснээр, хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?