АНУ КОВИДЫН ХОЁР ЖИЛД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БҮРЭН ХАМГААЛЖ ЧАДСАН

2022-08-01  

No description available.No description available.

Ковидын хоёр жил амаргүй туссан. Олон үйлдвэр, дэлгүүр хаалгаа барьсан. Энэ бүхнийг АНУ -ын Цагаан Ордон нүдээ аньж, чихээ бөглөж суугаагүй байна. Өмнө нь үйлчилгээ эрхэлж байсан ресторан, үйлчилгээний газруудыг бодлогоор дэмжсэн байна. - Урсгал зардал, түрээс, ажилчдын цалин, дээрээс нь мөнгөн дэмжлэгийг АНУ-ын төсвөөс гаргаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дампуурлаас аварсан. Харин дөнгөж үйлчилгээ эрхэлж байсан ресторан үйлчилгээний газрууд тэр бодлогод хамрагдаж чадаагүй . Учир нь өмнөх жилийн санхүүгийн тайланг үндэслэж санхүүжилт олгох журмыг баталсан учир тухайн үед дөнгөж нээгдсэн ресторанууд тэрхүү дэмжлэгийн гадна үлдсэн гэж АНУ-ын томоохон санхүүгийн компанид ажилладаг монгол бүсгүй Нямхоролын Өнөрөөгөөс сонслоо. Үүнийг Kazoku рестораны монгол эзнээс лавлавал: - Манайх дөнгөж нээсэн байсан тул тэр дэмжлэгэд хамрагдаагүй. Хөөцөлдөж үзсэн ч өмнөх жилийн санхүүгийн тайлан тооцоо бидэнд байгаагүй . Энэ гол шалтгаан болсон. Бодохноо, аргагүй байх. АНУ бол хууль дүрэм, гаргасан журмаа ягштал биелүүлдэг. Гэхдээ биднийг жирийн иргэд нь дэмжсэн. АНУ-ын дээрхи шийдвэрийг өрөөсгөл байна гэж үзсэн иргэд Ричмондын газар нутаг дахь дөнгөж нээгдсэн ресторануудыг хохироож болохгүй гэж зөвшилцсөн байна лээ. Цөөхүүлээ ч гэсэн ресторанд хооллож, гэрээр хүргэлтийн хоол авч бизнесийг нь тасалдуулахгүй дэмжие гэж зүтгэсэн тэдгээр иргэдийн хүчинд ресторан маань дампууралгүй үлдсэн гэж Kazoku сушины рестораны эзэн Энхням тайлбарлалаа. Монголчуудын нээсэн энэхүү ресторан нь оршин суугчдын дунд явуулсан санал асуулгаар "Шилдэг япон хоол"-той ресторанаар шалгарсан байна.

No description available.Ц.ЭНХБАТ(АНУ, Ричмонд муж)

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?