Б.ДАРЬСҮРЭН: МОНГОЛ УЛС ШРИ-ЛАНК УЛСЫН АРААС ОРОХ УУ?

2022-08-01  

No description available.

ОХУ -аас 100 хувь хамааралтай шатахууны үнийг тавиад туусан. Үүнийг аргагүй хүчин зүйл гэж тооцьё. Гэтэл дотоодынхоо хэрэглээг асуудалгүй хангаж ирсэн хүнсний ногооны үнэ тэнгэрт хадчихлаа. Засгийн газар салбар яамаа " үүрэгдэж ", эрт ургацын ногоогоо гаргаснаар үнийг нь 1000-2000 төгрөгөөр буулгалаа. Малын тоо 91 сая давсан ч, махны үнэ мөн л хадчихсан. "Монголчуудын гол гол өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөс инфляцын түвшин 16.1 хувьд хүрлээ. Үүнд хүнсний ногоо 70.5, шатахуун 62.9 хувиар өссөнөөр гол нөлөөг үзүүллээ гэж Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн. Энэ мэдээлэлтэй давхцан, дефолтаа дөнгөж зарласан Шри Ланка улсын араас Монгол улсыг орох өндөр эрсдэлтэй гэж Тайванийн EBC агентлаг зарлав. Дефолт гэдэг нь тухайн улс гадаадын орнуудад зээлээ төлөх чадамжгүй болсныг хэлдэг. ЕВС агентлагаас гадна, дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд дараагийн дефолт зарлах эрсдэлтэй улсуудын жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтанд Монгол улс ч багтжээ. Тодруулбал, ОУВС-гаас Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг орныг гадаад төлбөрөө барагдуулах чадвар муутай улсын жагсаалтад оруулжээ. Тэр дундаас Лаос, Монгол хоёр улсыг онцгойлон авч үзжээ. Олон улсын байгууллагуудын дээрх дүгнэлтийг Монголын зарим эдийн засагч нар ч хүлээн зөвшөөрсөн. Засгийн газар, Монголбанк нь нэн даруй эдийн засгийн зөв бодлого шийдвэр гаргаж, яаралтай арга хэмжээ авахгүй бол дөрөвдүгээр улиралд инфляцын түвшин дахин нэмэгдэж, байдал хурцдаж болзошгүйг анхааруулаад байна. Монгол улс БНХАУ-аас авч буй юанийн зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулж, гадаад өрнөөсөө хасаж тооцуулснаар зээлжих зэрэглэлээ авч үлдсэн. Олон улсын зээлээ төлөх гол баталгаа болсон Монголбанкны гадаад валютын албан нөөц оны эхэнд 4.366 тэрбум ам.доллар байсан бол зургаан сарын дотор 3.097 тэрбум ам.доллар болж, 29.06 хувиар буурсан. Үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим эдийн засагчид байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе. ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР СОЛИОД БАЙНА. Ийм байр суурийг эдийн Лакшми "itoim.mn"-сайтад ярилцлага өгөхдөө илэрхийлсэн. Тэрбээр: “Том, том хаадынхаа нэрээр нэрлэсэн бондын нэг өрийг нөгөө өрөөр солиод л яваад байгаа. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлж байсан бол энэ жилээс үндсэн төлбөрийг төлнө. Эдийн засаг тамирдсан энэ үед гадаад өр маш том хүндрэл үүсгэнэ. БНХАУ-ын Төв банктай байгуулсан своп хэлцэл бий. Хоёр Засгийн газар хооронд гэрээгээр олгосон өр зэрэг олон өрийн эргэн төлөлт тулж ирсэн. Өр авснаар юу хийж бүтээсэн бэ? гэдгийг асуух хэрэгтэй. Томоохон ямар үйлдвэр барив? Хичнээн ажлын байр бий болгов? Эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдгийн тооцоо судалгааг гаргах хэрэгтэй. Зээлийн ашиглалтыг тооцох цаг болсон гэж хэлсэн бол эдийн засагч Ж.Дэлгэрсайхан " АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС БУСАД НЬ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА" гэж дүгнэлээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт оны эхэнд хасах үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн өдийд 15 гаруй хувийн өсөлттэй байсантай харьцуулбал маш доогуур үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан зургадугаар сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас бусад нь сөрөг гарсан гэж байр сууриа илэрхийллээ.Ийнхүү МАН- ын улс орноо гадаад өрнөөс гаргах, эдийн засгаа өсгөх хөтөлбөр асуудалтай тулгарчээ. Монгол улс дефольт зарлавал, газар нутгаа алдах аюул тулгарна. Эх сурвалж ;" Зууны мэдээ" өдөр тутмын сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?