"LIBERTY TIMES": Н.ПЕЛОСИ НАЙМДУГААР САРЫН 2-НД ТАЙВАНЬД ИРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2022-08-02  

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси орон нутгийн цагаар мягмар гаргийн 22:20 цагт Тайваньд ирэх төлөвтэй байна гэж тус арлын “Liberty Times” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Н.Пелоси лхагва гаргийн үдээс хойш арлыг орхиж явах төлөвтэй байна.

Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайзад айлчлахаар ням гарагт Азийг зорьсон. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд Тайваньд хийх айлчлалын талаар дурдаагүй юм. Гэсэн хэдий ч хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлснээр, Н.Пелоси Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан Хятадын эрх баригчид газар нутгийнх нь салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа бололтой.

АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Тайваньд айлчилбал энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд Америкийн дээрээсээ гурав дахь том албан тушаалтны тус аралд хийсэн анхны айлчлал болох юм. Хэрэв айлчлал болбол Хятад улс хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Бээжин Вашингтонд удаа дараа анхааруулсан билээ.

Эх сурвалж: ТАЙБЭЙ. /Liberty Times/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?