ТӨМСНИЙ ҮНЭ 3500-1500 ТӨГРӨГ БОЛЖ БУУРЧЭЭ

2022-08-03  

Sack of potatoes 1080P, 2K, 4K, 5K HD wallpapers free download | Wallpaper  Flare

Төмсний үнэд хяналт тавьж, улмаар үнэ буурсан тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас мэдээллээ. ШӨХТГ-аас мэдээлснээр Барс зах дээр төмсний бөөний үнэ 1120-1500, жижиглэнгийн үнэ 2000-3500 төгрөг болж буурсан байна. Дээрх бөөний үнээр 25 кг шуудай төмс 37500 төгрөг болж буурсан гэсэн үг.

Долдугаар сарын 27-ны байдлаар иргэдийн ногоо хамгийн их бөөндөж авдаг Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд төмс кг нь 4500-5000, бөөний үнэ 3500-3800 төгрөг байсан юм.

Баярын урт амралтын дараа төмс хүнсний ногооны үнэ нэмэгдсэнд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж, ШӨХТГ болон холбогдох яаманд санал хүсэлтээ илэрхийлээд байсан. Тэгвэл эхний ээлжид шинэ ургац авах хүртэл үнийг тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаагаа ХХААХҮЯ-наас мэдээлсэн билээ.

Одоогоор нийслэлд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад буй.

Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм гэдгийг салбарын яамнаас хэлж байв. Харин ШӨХТГ-аас хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой хэмээн үзжээ. Улмаар дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30 хувь болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүссэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол төмс:

  • Барс зах дээр бөөний үнэ кг нь 1130 төгрөг, жижиглэн кг нь 1,500 төгрөг
  • Хүчит шонхор зах дээр кг нь 2000 төгрөг
  • Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930 төгрөг
  • Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2500 төгрөг
  • И-март худалдааны төвд кг нь 1580 төгрөг
  • Номин худалдааны төв кг нь 2500 төгрөг
  • Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500 төгрөг
  • Бокс малл худалдааны төвд кг нь 2500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?