ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТ, ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022-08-08  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд байгуулж буй Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хятадын талыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй төлөөлж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлага урьдчилан гарын үсэг зурсныг өнөөдөр ёсчиллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?