ОХУ-ЫН ИРГЭДЭД ХИЛЭЭ ХААХЫГ В.ЗЕЛЕНСКИЙ БАРУУНЫ ОРНУУДАД УРИАЛЖЭЭ

2022-08-09  

КИЕВ. /Anadolu/.  Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэхийг зогсоохын тулд ОХУ-ын бүх иргэнийг нэвтрэхийг хориглохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Барууны орнуудад уриалав. 

 

“Хамгийн чухал хориг арга хэмжээ бол хилээ хаах юм. Учир нь оросууд бусдын газар нутгийг булааж байна” гэж В.Зелеснский Америкийн “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

 

“Оросууд философио өөрчлөх хүртлээ өөрсдийн ертөнцөд амьдрах ёстой” гэж Украины Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна. 

 

Тэрбээр хэлэхдээ, Украинд бүрэн хэмжээний дайн дэгдээснийх нь төлөө ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь Оросын иргэдэд дор хаяж нэг жил хилээ хааж, нүүрс, байгалийн хий зэрэг Оросын эрчим хүчний эх үүсвэрийн худалдан авалтад бүрэн хориг тавихтай харьцуулахад "сул" байна гэжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?