А.ГУТАРРЕШ: ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛЖ БАЙНА

2022-08-11  

НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ нь “тайван бус дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон” Монгол Улстай эв санааны хувьд нэгдмэл гэдгийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэлээ.

 

А.Гутерреш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа нийслэл Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

 

Тэрбээр хэлэхдээ, геополитикийн эрс хуваагдалтай, зөрчил мөргөлдөөн хаа сайгүй газар авах болоод байгаа энэ үед Монгол Улс нь цөмийн зэвсэггүй бүс гэдгээрээ бусад улс орнуудад үлгэр жишээ болж байгааг онцлов.

 

Цөмийн зэвсгээс ангижрах тухайд

“Бид бүхэн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа ахин цөмийн дайны аюул бодитоор нүүрлэж болзошгүй гэдэгт хүмүүсийн эмээх болоод буй дэлхийд амьдарч байна” гэж А.Гутерреш хэлжээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн, цөмийн дайн гарах ямар ч боломжгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цорын ганц арга зам нь цөмийн зэвсгээс ангид байх явдал юм гэдгийг тэмдэглэсэн байна.

НҮБ-ын тэргүүний Япон улсаас баасан гарагт эхлүүлсэн Азид хийж буй айлчлал нь Монгол Улсад өндөрлөж байгаа юм.

Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр улам нэмэгдсээр ирснийг А.Гутерреш цохон тэмдэглэлээ.

Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон Монголын энхийг сахиулагчдад хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

НҮБ-ын тэргүүн мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Энэ үеэр бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй орон болох Монголд тулгамдаж буй сорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ.

Байгаль дэлхийтэйгээ эвлэрэхийг уриалав

А.Гутерреш мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор Монголын талын санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний нэгээхэн хэсэг болох мод тарих ёслолд залуучууд, энхийг сахиулагчдын хамтаар оролцлоо.

“Миний үеийнхэн их тэнэг байсан. Миний үеийнхэн байгаль дэлхийтэйгээ дайн зарласан. Өдгөө байгаль дэлхий маань шуурга, цөлжилт, үер, байгалийн гамшигт үзэгдлээр хариу цохилт өгч, түүнээс үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон хүний ахуй амьдрал хүндэрч, олон хүний амь нас хохирч байна”.

“Харин одоо та бүгдийн үеийнхэнд байгаль дэлхийтэйгээ эвлэрэх чухал даалгавар тулгарч байна. Иймд бидний өнөөдөр хийх үйлдлүүд байгальтайгаа эвлэрэх шинэ хандлагын илэрхийлэл байх ёстой” гэдгийг тэрбээр тодотгон хэлжээ.

НҮБ-ын ЕНБД мөн Монголын малчин айлд зочилж, аж амьдралынх нь хэв маягтай танилцсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын төслийн үр шимийг хүртэж буй хүмүүсийн төлөөлөл болох эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу идэвхтнүүдтэй уулзжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?