АЛДАРТ "АХ ДҮҮСИЙН ҮНСЭЛТ" ЗУРГИЙН ЗУРААЧ ДМИТРИЙ ВРУБЕЛЬ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2022-08-15  
Алдарт "Ах дүүсийн үнсэлт" зургийн зураач Дмитрий Врубель таалал төгсжээ

ЗХУ-ын тэргүүн асан Леонид Брежнев болон Зүүн Герман буюу Бүгд Найрамдах Ардчилсан Герман Ард Улсын тэргүүн асан Эрих Хонеккер нарыг дүрсэлсэн "Ах дүүсийн үнсэлт" зургийн зураач Дмитрий Врубель 62 насандаа Берлин хотноо таалал төгсжээ. Хэвлэлд түүнийг ковидын хүндрэлээр таалал төгссөн гэж бичжээ. 

Уг зургийг Берлины хана дээр зуржээ.

Уг зургийг Берлины хана дээр зуржээ.

Дмитрий Врубель 1960 онд Москва хотноо төржээ. 1978-1980 онд Врубель Москвагийн Улсын сурган хүмүүжүүлэх дээд сургуулийн Урлаг, графикийн факультетэд суралцсан боловч сургуулиа төгсөж чадаагүй байна. Тэрбээр 1983 онд ЗХУ-ын зураачдын эвлэлд элсжээ.

1986 онд Врубель өөрийн байрандаа галерей зохион байгуулсан бол 1987 онд Дмитрий Пригов, Лев Рубинштейн, Никита Алексеев болон бусад зураачдын элссэн Авангард клубын (KLAVA) гишүүн болжээ.

1990 онд Врубель Берлин рүү нүүжээ. Мөн тэр жилдээ Берлиний хананы нураагүй үлдсэн хэсэг дээр Леонид Брежнев Эрик Хонеккерийг үнсэж буй алдарт "Ах дүүсийн үнсэлт" зургаа зурсан байна.

Уг граффити нь дэлхийн хамгийн алдартай гудамжны бүтээлийн нэг болжээ. 2009 онд хана нураасны 20 жилийн ойд зориулан ханыг сэргээн засварлах ажлын хүрээнд "Ах дүүсийн үнсэлт" зураг устсан боловч Врубель зургийг сэргээн зурахыг зөвшөөрчээ.

Зураач буяны ажилд идэвхтэй оролцдог байв. 2004 онд тэрээр Беслан хотод хүүхдийн урлагийн сургууль байгуулахад ихээхэн хэмжээний хандив өргөсөн бол 2007 онд Суздаль дахь асрамжийн газар барих ажлыг ивээн тэтгэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?