20 НАСТАЙ ЗАЛУУС ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРЬЖ ЯВСНЫГ СААТУУЛЖЭЭ

2022-08-18  

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүл хийхдээ сэжигтэй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явжээ.

Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ улмаас эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус бий. Иймд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?