БШУЯ: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2-5 НАСТНУУД ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРАГДАНА

2022-08-18  

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн насны 12983, Чингэлтэй дүүрэгт 13477 хүүхэд амьдардаг. Есдүгээр сарын 1 гэхэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настай бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia системээр наймдугаар сарын 24-нийг дуустал авах юм. Өчигдрийн байдлаар 80 орчим мянган хүүхдийн хүсэлт ирээд байгааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Мөн тэрээр "Жил бүхэн сугалаанаас гадна 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 120 мянга байна. 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Цаана нь 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийг халж байна" хэмээн мэдэгдсэн юм

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?