ГУРВАН ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛД 1.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

2022-08-22  

Зах, худалдааны төвүүдийг зорих хөдөлгөөний урсгал эрс нэмэгджээ. Энэ нь хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхэлснийг илтгэнэ. Тэр дундаа Нарантуул ОУХТ-ийг зорих урсгал энгийн үеэс их байна. Гэвч овоож, оцойтол бараа авах хүн тун ховор. Голдуу “ярьчихаач” гэсэн хүмүүс байна. Учир нь хичээлийн хэрэгслийн үнэ 20-40 хувиар өссөн тул иргэдийн тооцоолсон санхүү хүрэхгүй байгаа аж.

Дэвтэрний хувьд 12 хуудастай нь 250-300 төгрөг, 24 хуудастай 500, 32 хуудастай 600, 48 хуудастай 800, 60 болон 96 хуудастай дэвтэр 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар өссөн дүн гэдгийг худалдаачид хэллээ. Үнийн өөрчлөлтийг доорх графикаас харна уу.

Худалдагч У.Эрдэнэцэцэг: Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд хамгийн доод тал нь 40-50 мянган төгрөг

-Эрэлт их байгаа ч худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулбал хоёр дахин бага байна. Зарим худалдан авагч “үнэтэй байна” гэх үгийг хэлдэг. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл хамгийн доод тал нь 40-50 мянган төгрөг болж байгаа. Зөвхөн дэвтэр гэхэд 20-30 мянган төгрөг болно. Бусад хэрэгслийн үнэ хямд ч дэвтрийн үнэндээ шингээд өсөж байгаа юм. Бараа тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн. Мөн бид ашгийн төлөө ажиллаж байгаа юм чинь тодорхой хэмжээний үнэ нэмнэ.

Мөн хичээлийн гол хэрэгслийн нэг цүнхний үнэ 75-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Худалдагч Т.Баттулгатай ярилцахад “Чингэлэг тээвэрт шилжиж, тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор барааны үнэ өссөн. Жилийн өмнө цүнхний үнэ багадаа 55-60 мянгаас эхэлж байсан бол энэ жил 20-30 мянгаар өсжээ. Үндсэн үнээр нь авах хүн ховор, голдуу 5-10 мянган төгрөгөөр хямдруулаад өгч байгаа” гэлээ

“Худалдан авагч Т.Эрдэнэбаатар: Туслах хэрэгслийг нь авахад үнэ 100 мянга давлаа

Хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангах гэж Өвөрхангай аймгаас ирсэн. Манайх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Үзэг, харандаа, пинал гээд туслах хэрэгслийг нь авахад үнэ 100 мянга давлаа. Дүрэмт хувцасны үнэ нэлээн өндөр байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Ядаж бага хүүдээ авах зорилготой байна. Өндөр үнэтэй хэрнээ материал муу учраас хүүхдийн хөдөлгөөн даахгүй, амархан элэгддэг юм байна лээ. Нийтдээ гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд хувцастайгаа нийлээд 1.5 сая орчим болно гэж тооцооллоо.

Худалдан авагч С.Эрдэнэчимэг "Сургуулийн насны нэг хүүхэдтэй. Энэ жил нэгдүгээр ангид орж байгаа. Өмнө нь цэцэрлэгийн зардал арай бага байсан учраас үнийн өөрчлөлтийг сайн хэлж мэдэхгүй байна. Дэвтэр болон бусад хэрэгсэл авахдаа 120 мянга боллоо. Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас багцаараа 164 мянган төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм. Үүний дараа “Баялаг ундраа” худалдааны төвийн III давхрын дүрэмт хувцас худалдаалах цэгээр ороход “Шилмэл загвар”, “Торгон хийц”, “Өүлэн менч” компани ажиллаж, үнийн хувьд харилцан адилгүй байв. Бага ангийн сурагчийн хувцас 115-164 мянга, дунд ангийнх 192-197, ахлах ангийнх 212-231 мянган төгрөгийн үнэтэй байна. Жишээлбэл, дунд ангийн сурагчийн сорочкан цамц өнгөрсөн жил 27 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 36 мянга, юбка 37 мянгаас 56 мянга төгрөг болон өсжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?