186 ЦЭГТ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА

2022-08-22  

Хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан цаг саяхан. Харин сүүлийн өдрүүдэд тодорхой байршлуудад үзэсгэлэн худалдаа гарсантай холбоотойгоор хүнсний ногооны үнэ буурч байна. Тодруулбал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн 31 байршилд “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдааг зохион байгуулахаар болсон. Харин өнөөдрийн /2022.08.22/ байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршил, 186 цэгт хүнсний ногооны худалдаа гарчээ.

Энэ үзэсгэлэн нь нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас онцолсон юм. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлсэн.

Үнийн хувьд:

-Төмс – 1500

-Лууван – 2000

-Байцай – 1500

-Шар манжин – 3000

-Сонгино – 2500

-Улаан лооль – 8000

-Хулуу – 3000

-Өргөст хэмх – 2000 

-Тарвас – 2500 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?