ХҮҮХЭД ЧИНЬ ӨНДӨР ХАЛУУРВАЛ ХААШАА ХАНДАХ ВЭ?

2022-08-22  
Хүүхэд өндөр халуунтай үед юу хийх вэ? – GEGEE 
З8 -аас дээш халуурсан хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Вирусын гаралтай ийм ханиад Улаанбаатар хотод түгжээ. Нялх хүүхэд чинь шөнийн цагаар гэнэт өндөр халуурбал Интермед эмнэлэг 24 цагаар хүлээн авч, үзлэг хийж байна. Эмчийн үзлэг 90 мянга, шинжилгээний үнэ 88 мянган төгрөгтэй дор хаяж очих ёстой. Цагийн дараа шинжилгээний дүн гарч, эмч эмчилгээг, уух эмийн жорыг бичиж өгч байна. Энэ үйлчилгээ бол одоогоор хамгийн шуурхай нь. Дараагийнх нь бол дууддагын эмч. Гэрээр хийх үзлэг нь 50 мянга. Дээр нь км-ийг нь 2000 төгрөгөөр бодож төлбөрөө нэмнэ. Гэхдээ эмчийн тоо нь хязгаартай тул удаан хүлээж цаг алдах магадлал өндөр. Хотын түргэн лүү ярихад утсаа авах нь ховор. Автомат хариулагчтай. Эцэг эхийн ярих нь : - Вирусны гаралтай ханиад нь өндөр халууруулдаг. 7-8 хонож байж халуун бууж байна. Эмнэлэг бараадаж, хэвтэх нь л зөв юм шиг байна лээ гэж хүүхэд нь уг ханиадыг туссан нэгэн хэлж байна. -Хүүхэд өндөр халуурахад бүү сандар. Хүүхдийн эсэргүүцэл нь сайн байгаагийн илрэл. Гурав хоногтоо антибиотик өгч болохгүй. Харин халуун буухгүй байвал антибиотик өгөхөөс өөр аргагүй гэж туршлагатай эмч зөвлөлөө.
П.ТҮМЭН
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?