ДИЗЕЛЬ ТҮЛШ, АИ-95 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ ЛИТР ТУТАМД 300 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРЧЭЭ

2022-08-23  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас импортолж байгаа шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор "Перовис", "Шунхлай" тэргүүтэй импорлогчид өнөөдрөөс Дизель түлш, Аи-95 автобензиний үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулжээ.

Харин ШӨХТГ-ын хийсэн тооцооллоор Дизель түлш, Аи-95 шатахууны үнэ литр тутамд 445-500₮-р буух боломжтой тул нарийвчилсан тооцооллыг хийж, цаашид хяналт тавьж ажиллахаар болжээ.

Аи-92 автобензиний хувьд Засгийн газраас ОХУ-ын талтай хэлэлцээр хийж 2022 оны 12 дугаар сарыг дуустал гадаад зах зээлийн үнээс хямдаар 2390 төгрөгөөр нийлүүлж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?