САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 227 ЦЭГ БАЙГУУЛАХААР ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

2022-08-23  

Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ” гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?