ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН ХИЧЭЭЛ ОРЪЁ

2022-08-25  

Бид өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж байдаг.  Тэгвэл соёлтой харилцааг үүсгэж чаддаг болов уу. Энэ талаар Соёлын яам, ШУА-ын Философийн хүрээлэн, СУИС хамтран нэгэн судалгааг хийснийг “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Тухайн судалгаагаар монголчуудын харилцааны соёлын гажуудал 59 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл бид юун дээр алдаад байна вэ.  Харилцааны гажуудал хаана үүсээд байгааг сурвалжиллаа. 


Кейс-1:

Нийслэлийн иргэдийн ихэнх нь нийтийн тээврээр зорчдог. Тэгвэл автобусанд утсаар ярихдаа чангаар ярих, хэн нэгнийг  загнах нь элбэг байдаг. Тухайлбал, “Зүүнсалаа-Халдвартын эцэс” чиглэлийн автобусанд оройн 19.00 цагийн орчимд суухад  40 орчим насны эмэгтэй “Гэрээ дулаалмаар байна гэж чамд хэлсэн биз дээ. Ажлаа зохицуулж чадахгүй бол зайл” гэх зэрэг бүх хүнд сонсогдохоор чангаар ярьж байв. Мөн арай гэж сандал олоод сууж байсан 20 орчим насны охиныг 60 орчим настай эмэгтэй “Алив босооч залуу хүн байж, яажийгаад суучих юм. Хөгшин хүнд суудал тавьж өгдөггүй юм уу. Одооны хүүхдүүд ухамсаргүй” зэргээр загнаж суудлаас нь босгоно.  Нөгөө охин ямар ч үг дуугарсангүй. Энэхүү үзэгдэл нь нийтийн тээврээр зорчиж буй хүмүүст өдөр бүр тохиолддог.


Кейс-2:

“Сайн байна уу. CU-д  тавтай морил” гэж эелдэгээр мэндлэх энэ дэлгүүрт дандаа оюутан, залуус ажиллаж харагддаг. Мөн 24 цагаар ажилладаг цөөхөн сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Тэгвэл шөнийн цагаар үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь согтуу хүмүүс байдаг. Тэд гоймонгоо асгах мөн худалдагчийг элдвээр хэлж үйлчлүүлэгч бол хаан мэтээр хандах нь элбэг ажээ. Түүнчлэн агсам тавих тохиолдол ч  байдаг талаар худалдагч охинтой хэсэг зуур ярихад хэлж байв.


Кейс-3:

Дэлхийн хэмжээний од Lil Pump саяхан Монголд ирээд буцсан. Тэгвэл энэ үеэр түүнийг ирсэн гэх мэдээний дор “Энэ эргүү гөлөг монголд яах гэж ирсэн юм. Яасан хүмүүжилгүй новш ирээ вэ. Өмдөө татаж чадахгүй байж. Түүнтэй таарвал сайхан зодох юмсан” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ.


Үүнээс харахад бид хөгшин залуугүй харицаандаа соёлын шинэчлэлт хийх цаг болжээ. Гадаадын улсад очихоороо  бид тэдний соёлд уусаад харилцааны соёлтой иргэн болчихдог. Харин өөрийн улсдаа бүдүүлэг, муухай авирыг гаргадаг нь тун тоогүй юм. Энэ нь зөвхөн яам, тамгын газрын шийдэх асуудал гээд хараад суухаасаа илүүтэй  их хотын соёлтой иргэн болохын тулд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Мөн албан байгууллага, аж ахуй нэгж, сургуулиуд ажилтан, оюутан руугаа чиглэсэн сургалт, сурталчилгааг явуулах нь зүйтэй юм.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Философийн ухааны доктор Б.Пүрэвсүрэн: Соёлын боловсролыг олгох шаардлгатай байна

-Харилцаа нь бие хүнийг төлөвшүүлэх соёлын хэрэглүүр билээ. Харин монголчуудын харилцааны гажуудал маш хүнд нөхцөл байдалтай байна. Тиймээс БШУЯ, Соёлын яамнаас харилцааны соёлын боловсролыг анхаарч, боловсролын системдээ тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, нийтийн тээврээр зорчихдоо биеэ авч явах болон харилцааны соёлтой хандах тал дээр сургалт явуулах хэрэгтэй байна.  Жирэмсэн эмэгтэй жирэмсэн хүн суух ёстой сандал дээрээ л сууна. Ахмад настан ахмад настныхаа сандал дээр л сууна. Хэрэв дээрх суудлууд хоосон байвал  энгийн иргэн сууж болохгүй. Ийм л энгийн ойлголтыг хүн бүр мэддэг болчихвол нийтийн тээврээр зорчиход асуудал үүсээгүй. Мөн сошиал орчны боловсрол, үйлчилгээний байгууллагын соёл зэргийг ихээр анхаарч иргэний боловсрол олгох шаардлагатай байна.  Харилцаа бол монголчуудын үнэт зүйл гэдэг байр сууринаас бид хандах нь зүйтэй юм.  Мөн гадаадын зарим сайн боловсролын жишээг нэвтрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Японд хэрэгждэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн нас бие, оюун санааны онцлогт тохирсон ёс суртахууны сургалтыг явуулах. Насан туршийн дадал хэвшил суулгах, хувь хүний ёс суртахуун бүрэлдэн төлөвшихөд сургууль, багш, гэр бүл хэрхэн нөлөөлж, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нарийн тусгаж, бүх нийтийн ёс суртахууны боловсролын асуудлыг бүрэн цогцоор нь авч үзэх, бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Япон шиг нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, улс нийгмийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг бүх нийтийн соёлын боловсролд оновчтой тусгахыг анхаарах, соёл, шашны олон талт байдлыг ойлгуулах шаардлагатай .

Сэтгэлзүйч Б.Сайнзаяа: Нийгмийн харилцаанд орохоосоо айдаг хүн их болсон

-Харилцаа нь хүнийг бий болгосон. Тэгвэл харилцаагаараа хүн өөрийгөө устгаж болдог. Сүүлийн үед хүмүүс амьд харилцаа гэхээс илүү сошиал орчинг ихээхэн чухалчилдаг болсон байна. Үүнээс үүдэж харилцааны доголдол үүсч байна гэж харж байна. Түүнчлэн хувь хүний харилцаа хандлага ямар байх нь тухайн хүнтэй багаас нь хэн хамт байсан, одоо хэнтэй байгаа зэрэг нь маш чухал. Тиймээс хүнд багаас нь харилцааны соёлыг зааж сургах хэрэгтэй. Харилцаа хандлага гэдэг чинь рефлекс болчихдог зүйл. Тиймээс томчууд бид хүүхэддээ үлгэрлэж зөв эерэг харилцааг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Над дээр ирж байгаа хүмүүсийн хувьд нийгмийн харилцаанд орохоосоо айдаг, зайлс хийдэг хүмүүс их байдаг. Тиймээс тэд нийгмийн харилцаанд орохоороо зөв харилцааг үүсгэж чаддаггүй. Тэгэхээр хүнтэй харилцах чадамжийг хүн бүрт суулгаж өгөх нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 до****) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?