АНУ-ЫН СЕНАТЧ М.БЛЭКБЕРН ТАЙВАНЬД ОЧЖЭЭ

2022-08-26  

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марша Блэкберн Тайваньд пүрэв гарагт очжээ. Конгрессын хууль тогтоогчид Хятадын эсэргүүцлийг үл харгалзан тус аралд энэ сард хийж буй гурав дахь айлчлал энэ болж байна. 

Теннесси муж улсын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн М.Блэкберний суусан нисэх онгоц Тайбэй хотын нисэх буудалд пүрэв гаргийн орой газарджээ.

Тайванийн Ерөнхийлөгчийн ажлын алба, Гадаад хэргийн яамны мэдээлснээр, М.Блэкберн гурван өдрийн айлчлалынхаа хугацаанд Ерөнхийлөгч Цай Ин Вэнь болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, аюулгүй байдал болон эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг асуудлуудын талаар хэлэлцэнэ.

Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, “Хятад улс Тайваньд чиглэсэн аюул заналхийллээ улам нэмэгдүүлэн, бүс нутагт хурцадмал байдлыг бий болгож байгаа энэ үед сенатчийн айлчлал нь Тайванийг тууштай дэмжиж байгааг илтгэн харуулж байна”.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилснаар сүүлийн 25 жилийн хугацаанд уг албан тушаалыг хаших хугацаандаа айлчилсан анхны эрхэм болжээ. Хятад улс Н.Пелосигийн айлчлалын хариуд Тайванийн орчимд цэргийн томоохон хэмжээний сургууль явуулж, сургуулилалтынхаа үеэр баллистик пуужин харвасан юм. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?