"ARTEMIS" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022-08-26  

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сар луу дахин хүн илгээх “Artemis” хөтөлбөрийнхөө эхний үе шатыг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж, хөлгийн багийн бүрэлдэхүүнгүй туршилтын нислэгийг хийхээр төлөвлөж байна.  

Тодруулбал, “NASA”-гийн “Orion” сансрын хөлөг, “Space Launch System” пуужинг ирэх долоо хоногийн даваа гарагт Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс анх удаагаа хөөргөх ажээ. Пуужин болон сансрын хөлгийг төхөөрөмжийг угсрах төвөөс өнгөрсөн лхагва гарагт хөөргөх талбайд авчирсан байна. “NASA”-гийн мэргэжилтнүүд “Artemis I” хөтөлбөрийн нислэгийн бэлэн байдлын үнэлгээг даваа гарагт хийж дуусжээ.

“NASA”-гаас 2019 оны хавар танилцуулсан “Artemis” хэмээх хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” пуужинд суурилуулсан “Orion” хөлөг Сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ Саран дээр буулгах ажээ. 

 
 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /Space/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?