ЯПОНД ИРГЭДИЙГ "ОМИКРОН"-Ы ВАКЦИНД ЕСДҮГЭЭР САРААС ХАМРУУЛЖ ЭХЭЛЖ МАГАДГҮЙ

2022-08-30  

Японы Засгийн газар иргэдээ коронавирусний “омикрон” хувилбарын эсрэг вакцинд ирэх есдүгээр сараас хамруулж эхлэхээр төлөвлөж байна.

Урьд нь энэхүү дархлаажуулалтын аянг 10 дугаар сарын дунд үеэс эхлүүлэхээр товлож байсан боловч халдварын долоо дахь давлагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор урагшлуулах хүсэлтэй байгаа ажээ.

Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Pfizer”, “Moderna” компаниудын хувьд “омикрон”-ы вакцинууддаа зөвшөөрөл олгох хүсэлтийг Японы эрх баригчдад хэдийнээ гаргаад байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Като Кацүнобүгийн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлснээр, эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаас гадна бусад процедурыг урагшлуулж чадвал вакцинжуулалтыг эрт эхлүүлэх боломжтой байна.

Одоогоор 18 болон түүнээс дээш насны иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулахаар төлөвлөж байгааг тэрбээр нэмж хэлжээ. 

 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?