COVID-19:83 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, НЭГ ХҮН НАС БАРЛАА

2022-08-31  

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангай болон Төв аймагт тус бүр гурав, Дорноговьд найм, Өмнөговьд 38, Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979178 болов.

Мөн хугацаанд 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн COVID-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр COVID-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2128 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3190 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Эх  сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?