СЭРЭМЖЛҮҮЛЭГ: САМАР ТҮҮЖ БАЙСАН ИРГЭН МОДНООС УНАЖ, НАС БАРЖЭЭ

2022-08-31  

Самар түүхээр явсан иргэн сураггүй болжээ

Төв аймагт самарт явж байсан иргэн модноос унаж, нас баржээ.

Тус аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газарт самарт явж байсан 18 хүнээс нэг иргэн модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 07:53 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат иргэн наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг.

Иймд самрыг болц гүйцэж, байгалийн жамаараа унасан хойно түүхийг иргэдэд анхааруулж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?