EX ОРОСЫН ИРГЭДИЙН ВИЗИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ЗОГСООЛОО

2022-09-01  

Европын Холбооны /ЕХ/ орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-тай байгуулсан визийн хөнгөлөлтийн гэрээний үйлчлэлийг түр зогсоохоор тохиролцжээ. Ингэснээр Оросын иргэд тус холбоо руу нэвтрэх виз авахад хүндрэлтэй болж байна.

Украин болон ЕХ-ны зарим орон бүрмөсөн хориглохыг уриалж байсан боловч Франц, Герман зэрэг орнууд эсрэг саналтай байсан тул лхагва гарагт ийнхүү шийдвэрлэжээ.

Орос хоёрдугаар сард Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын нэг сая гаруй иргэн ЕХ-нд зорчжээ. Оростой хиллэдэг ЕХ-ны зүүн хэсгийн хэд хэдэн орны хувьд цаашид нэмэлт хязгаарлалт тогтоох төлөвтэй байна.

Оросын Гадаад хэргийн дэд сайд Александр Глушко дээрх шийдвэрийн талаар хэлэхдээ, ЕХ “хөл рүүгээ буудсантай ижил шийдвэр гаргалаа” хэмээгээд, хариу арга хэмжээ авна гэдгийг мэдэгджээ.

Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хувьд уг шийдвэрийг “хагас дутуу арга хэмжээ” хэмээн шүүмжилсэн байна. 

 

Эх сурвалж: ПРАГА. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?