МАГАТЭ-ГИЙН ШИНЖЭЭЧИД "ЗАПОРОЖЬЕ" СТАНЦАД ОЧЖЭЭ

2022-09-02  

 Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийн баг Украины “Запорожье” атомын цахилгаан станцад очсон талаар Oросын хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.

Тодруулбал, НҮБ-ын бэлгэ тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн цуваа цэрэг, цагдаагийн тээврийн хэрэгслүүдийн хамтаар станцын бүс рүү нэвтэрч байгаа нь дүрс бичлэгээс харагдсан байна.

Өмнө нь Оросын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Украины цэргийнхэн МАГАТЭ-гийн ажлын хэсгийг нэвтрэхэд саад учруулахын тулд цахилгаан станцыг хяналтдаа оруулахыг оролдсон гэжээ.

Хоёрдугаар сарын сүүлээс хойш Москвагийн хяналтад байгаа, Европын хамгийн том атомын цахилгаан станцын ойр орчимд хэд хэдэн удаа их бууны сум туссан нь цөмийн сүйрэлд хүргэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

МАГАТЭ-гийн хувьд станцад шинжээчдийнхээ байнгын төлөөлөлтэй болох зэргээр асуудлыг шийдвэрлэх олон хувилбарын талаар хэлэлцэх ажээ. 

 

Эх сурвалж: КИЕВ. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?