ТАН ПО ТЕК: НИЙГМИЙН ДААТГАЛ ХАЛЖ, ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООГ ШУУД НЭВРТҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

2022-09-02  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Сингапурын хамтын Ажиллагааны байгууллагын Зүүн Өмнөд, Азийн газрын захирал ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд, “Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх асуудлын нэг болох иргэдээ хуримтлалтай, амьжиргааны баталгаат эх үүсвэртэй болгох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье”  гээд, төрийн үйл хэрэг залгамж халаатай байх зарчмаар нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм. 

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг долоодугаар сарын 7-нд байгуулсны дагуу зөвлөх үйлчилгээний баг Монгол Улсад өнгөрсөн сарын 10-16-нд Засгийн газрын гишүүдтэй уулзаж, бүх талын төлөөлөгчдөд сургалт зохион байгуулсан.

Ноён Тан По Тек Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн талаар болон Монгол Улсад ажилласан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Олон жилийн хугацаанд харьцангуй тогтвортой явж ирсэн нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн хуваарилалтын тогтолцоог халж, хуримтлалын гэх шинэ тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс алхам алхмаар урагшлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тэрээр тайлбарласан. Тухайлбал, “Иргэдийн төлж буй шимтгэлийн дүнг нэмэгдүүлэхгүйгээр түүний тодорхой хэсгийг хуримтлалын дансанд нь ордог зохицуулалт хийж болно” гэлээ. Зөвлөх багийнхан ирэх сар гэхэд тодорхой зөвлөмж боловсруулан ирүүлэх юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?