БОЛОВСРОЛОО ЭКСПОРТЛОХ АНХНЫ АЛХАМ ЭХЭЛЖ БУЙГ ОНЦЛОВ

2022-09-05  

 АШУҮИС 80 дахь хичээлийн жилийнхээ нээлтээр гадаад оюутан, эрдэмтэн багш нараа хүлээн авч уулзан сургуулиа танилцууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нарын албаныхан оролцов.

Тус сургууль 11 салбартай бөгөөд гурван сургууль нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 4 их сургуулийн эмнэлэг, 2 сувилалтай, 4 судалгааны институттай болж өргөжжээ.
Тус сургуульд 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. Энэхүү англи хэлний хөтөлбөрт 80 монгол оюутан суралцдаг. Эдгээр оюутанд монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн оюутан, багш нарт хандан хэлсэн үгэндээ англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь боловсролоо экспортлох анхны алхам болж буйг онцлон дурдлаа.
 
Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?