ИХ БРИТАНИЙН ШИНЭ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ТУХАЙ 11 БАРИМТ

2022-09-06  

Их Британийн Консерватив нам Гадаад хэргийн сайд Лиз Трассыг тус улсын шинэ ерөнхий сайдаар зарлалаа. Ийн түүнийг өнөөдөр буюу мягмар гарагийн үдээс хойш Их Британийн Хатан хаан Элизабет II албан ёсоор ерөнхий сайдаар томилох юм. “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин, бүх талын байр суурийг тэнцвэртэйгээр хүргэхээр болсон билээ. Тиймээс энэ удаа Их Британийн шинэ эмэгтэй Ерөнхий сайдын тухай арван баримтыг хүргэж байна.

1.Лиз Трасс бол Их Британийн улс төрийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй удирдагч юм. Намын 142 мянган гишүүний 81 мянга гаруй нь буюу 57 хувийн саналаар түүний өрсөлдөгч тус улсын Сангийн сайд асан Риши Сунакыг ялжээ. Гэхдээ энэ нь хамгийн бага саналаар ерөнхий сайд болсон тохиолдолд тооцогдож байгаа юм.

2.Тэрбээр парламентын гишүүнээр 12 жил, сайдаар найман жил ажилласан. Ингэхдээ гурван өөр ерөнхий сайдын Засгийн газарт тасралтгүй ажиллажээ.

3.Гишүүн болсноос дөрвөн жилийн дараа Лиз танхимынхаа хамгийн залуу сайд болсон юм. Тодруулбал, тэрбээр Дэвид Камероны Засгийн газарт  Байгаль орчны яамны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Үүнээс хойш Тереза Мэй, Борис Жонсон нарын засгийн газрын удирдах түвшинд үргэлжлүүлэн ажилласаар ерөнхий сайд болсон нь энэ юм.

4.Гадаад хэргийн сайдын хувиар дэлхийн удирдагчдад танигдсан эмэгтэй улс төрч юм. Лиз АНУ-тай өмнөх ерөнхий сайдуудаас ч илүү онцгой харилцан, хамтран ажиллана гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. Тиймээс түүний хамгийн сайн, дотны “нөхөр” нь Америк байх бололтой.

5.Тэрбээр Их Британи болон Европын холбооны ширүүн тэмцлийн үед ажиллаж, гаргасан хууль тогтоомж нь олны шүүмжлэлийг хүртэж байлаа.

6.Өөрийг нь ямар ч албан тушаалд томилсон хурдан хөрвөн, чадварлаг ажиллах чадвартай Лиз “улс төрийн хамелеон” хочтой аж.

7.Тэрбээр 2010 онд парламентын гишүүнээр сонгогдсоны дараа түүний намын нэр хүнд өсөж эхэлсэн байдаг.

8.Тэрбээр Оксфордын их сургуульд сурч байхдаа төвийг сахьсан Либерал Ардчилсан сурагчдын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байлаа. Мөн тухайн үед хаант засаглалыг устгахыг дэмжиж байсан аж. Оскфордын их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан.

9.Лиз Трасс зүүний баримтлалтай гэр бүлд төржээ. Түүний хүүхэд нас ээжийнхээ хамт цөмийн зэвсэг болон Маргарет Тэтчерийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, жижиг муж улсыг хамарсан эдийн засгийн шинэчлэл дунд өнгөрсөн байна.

10.Лиз Трасс 47 настай. Түүний нөхөр нь нягтлан бодогч. Тэд хоёр охинтой. Оскфордод төрөөд Шотландад өссөн.

11.Их Британийн бүтээмж буурч байгааг сануулсан “Britannia Unchained” номыг 2012 онд хамтран бичжээ. Тус номонд Их Британийн залуу хөл бөмбөг, поп хөгжим илүүтэй сонирхож, ажиллах сонирхол болоод чадамж маш муу байгаа тухай шүүмжлэн бичсэн байдаг аж.

Ерөнхий сайдаар зарласны дараах илтгэлдээ Лиз Трасс “Татварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Консерватив нам 2024 онд ч ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Түүнийг эрчим хүчний хурдацтай хямрал хүлээж байна. Иргэд болон үйлдвэрлэгчид эрчим хүч болон байгалийн хийн үнийн огцом өсөлттэй нүүр тулж, энэ нь инфляцийг нэмэгдүүлж, улмаар Их Британийг эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй байгаа юм. Эдгээрийн эсрэг яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухайгаа Лиз өөрийн улсын нэгэн өдөр тутмын сонинд ярьжээ.

Эргэн сануулахад тус улсын өмнөх ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы үеэр  төрийн ордондоо архидан согтуурсантай холбоотой дуулиан, сөрөг хүчний болон өөрийн намын гишүүдийн эсэргүүцлийн улмаас огцрохоо зарласан юм.

Эх сурвалж:. https://www.npr.org/, time.com, politico, Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?