БНАСАУ ЦӨМИЙН ТУРШИЛТ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛХМУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

2022-09-08  

ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ цөмийн туршилт хийсэн тохиолдолд “тодорхой алхмууд”-ыг авч хэрэгжүүлэхээ амласан талаар Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.

Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын асуудал эрхэлсэн товчооны дарга Такэхиро Фүнакоши, БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн БНСУ-ын тусгай төлөөлөгч Ким Гун нар Токио хотноо гурван талын уулзалт хийх үеэрээ ийнхүү тохиролцсон байна.

Мөн талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин баллистик пуужингийн туршилтаа хийсээр байгаа БНАСАУ-ыг тогтоон барих хүчээ бэхжүүлэхийн тулд гурван орны аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.

БНАСАУ-ыг цөмийн долоо дахь удаагийн, 2017 оны есдүгээр сараас хойших анхны туршилтаа хийх бэлтгэлээ хангасан гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд тун удахгүй явуулж магадгүй хэмээн таамаглах болоод байгаа юм.

"Пёньян цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтаа түргэтгэж байгаад “ихээхэн санаа зовниж” байгаагаа талууд илэрхийлээд, цөмийн туршилт хийсэн тохиолдолд “шийдвэртэй хариу арга хэмжээ авах” шаардлагатай гэдэгт санал нэгдсэн" гэж яамны төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ ямар арга хэмжээ авч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?