ХЯТАД ХАРАНХУЙ ӨВЛИЙГ УГТАХ УУ?

2022-09-08  

Энэ жилийн тухайд улс орнууд хэт халалт, үер, ойн түймэр гэсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй “тулалдаж” байна. Бидний хөрш Хятад улсын тухайд ч хэт их халалт, ган гачигаас үүдэн эрчим хүчний хомсдолд орох гэсэн шинэхэн сорилттой нүүр туллаа. Халуун, хуурай уур цаг агаар нь ирэх жилүүдэд Хятадын эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэх эхлэл болж байгаа тухай “Aljazeera” сайт мэдээлэв. БНХАУ-ын тухайд чулуужсан нүүрснээс татгалзаж байгаагаа НҮБ-ын индэр дээрээс зарласан. Тус улс ногоон эрчим хүч буюу байгальд ээлтэйгээр эрчим хүчний хэрэглээгээ хангана гэдгээ зарлаад буй.  Иймд нар, салхи гэсэн сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бэлдэх нь Хятадын хамгийн чухал зорилт болоод байна. Учир нь хэт халалт, ган гачигийн улмаас өнгөрсөн сард Хөх мөрний дагуух усан цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож, ойролцоо амьдардаг олон сая иргэн цахилгаангүй болсон билээ.

Энэ тухай Бээжинд төвтэй Хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал Ма Жун “Хөх мөрөн ширгэсэн нь манай улс нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулснаар өөр ямар эх үүсвэрээс эрчим хүчээ хангах вэ гэдгээ хангалттай хэмжээнд бэлтгээгүйг хатуу сануулж байна. Энэ зорилтод хүрэх нь таамаглалаас илүү хүнд байх бололтой. Учир нь Сичуань аймаг сэргээгдэх эрчим хүчээр шаардлагатай цахилгааны 85 хувийг хангах хүчин чадалтай гэдэг. Гэвч үнэндээ хадгалах боломжгүйгээс үүдэн тус бүс нутаг нийт хэрэглээний 38 хувийг л хангана. Төсөөлөл, бодит байдал хоёрын хооронд ийм их зай бий” гэж ярьжээ.
Олон улсын судалгааны төвөөс мэдээлснээр Хятад улсын усан цахилгааны станцын хүчин чадал 2000-2019 онд зургаа дахин нэмэгджээ. Энэ нь дэлхийн нийт усан цахилгаан станцны хүчин чадлын гуравны нэгтэй тэнцэж байгаа аж. Үүнийг дагаад тус улсын эрчим хүчний хэрэглээ тав дахин нэмэгдсэн гэж “Brookings” хүрээлэн мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд хөл хорионоос үл хамааран Хятадын эрчим хүчний хэрэглээ 10 хувиар нэмэгджээ. Гэтэл хэт халалтаас үүдэн гол, мөрөн ширгэж байгаа нь эрчим хүчний өөр эх үүсвэр хэрэгтэйг Хятадын эрх баригчдад анхаарууллаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Чунчинь мужийн Honda, Ford Motor, Isuzu Motors гэсэн томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэт халалтаас үүдэн хаасан бол Дазоу хотод 5.4 сая иргэн гэр, албан байгууллагуудыг цахилгаанаа хязгаарлахыг эрх баригчид тушаасан юм. Хэт халалтын улмаас Хятадад 391 сая ам.долларын хохирол учирчээ. Энэ нь 5.5 сая иргэний  185 мянган га газар гандсантай холбоотой юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?