ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТА ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2022-09-09  

Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан буюу 70 жил заларсан хатан хаан II Элизавета Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгслөө. 

Тэрбээр энэ зуны ихэнх хугацааг өнгөрүүлсэн Шотланд дахь цайздаа пүрэв гарагт амар тайвнаар хорвоог орхижээ.

Хатан хаан 1952 онд хаан сэнтийд заларсан бөгөөд нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болсон билээ.

Түүний хүү хаан III Чарльз мэдэгдэхдээ, “Хайрт ээж минь таалал төгссөн нь надад төдийгүй гэр бүлийн минь хувьд “туйлын гунигтай мөч” болоод зогсохгүй дэлхий дахин гүнээ эмгэнэн гашуудах үйл явдал боллоо хэмээжээ.

"Хаан Чарльз болон түүний гэргий Камилла нар Лондонд баасан гарагт эргэн ирнэ" гэж Букингемийн ордон мэдээлжээ. Тэрбээр баасан гарагт ард түмэндээ хандан үг хэлэх төлөвтэй байна.

Пүрэв гарагт хатан хааны биеийн байдалд эмч нар санаа зовниж эхэлсний дараа Балморал шилтгээнд хааны удмын гэр бүлийн гишүүд цуглаад байсан юм.

Хатан хаан эмчийн хяналтад орсны дараа түүний бүх хүүхэд Балморалд хүрэлцэн ирсэн бөгөөд угсаа залгамжлагч болж буй ач хүү хунтайж Уилльям болон түүний дүү хунтайж Харри нар ч мөн ирсэн байна. 

Мягмар гарагт хатан хаан албан ёсоор албан тушаалд нь томилсон Ерөнхий сайд Лиз Трасс хэлэхдээ, хаант засаг бол орчин үеийн Их Британийг босгосон хад чулуу бөгөөд “бидэнд шаардлагатай тогтвортой байдал, хүч чадлаар хангаж ирсэн” гэдгийг онцолжээ.

Тэрбээр шинэ хааны тухайд, “Түүний эх олон түмэнд тийм их зүйл хийж өгсөнтэй адилаар бид түүнд өнө удаан хугацаанд үнэнчээр зүтгэхээ илэрхийлж байна” гэв.

Хатан хаан II Элизавета хаан сэнтийд залрах хугацаанд дайны дараах хэмнэлтийн үе, эзэнт гүрнээс Хамтын нөхөрлөлд шилжих шилжилт, Хүйтэн дайны төгсгөл хийгээд Их Британи Европын Холбоонд элссэн болон түүнээс гарах үеийг хамарсан юм.

Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд 101 жилийн дараа төрсөн Л.Трасс зэрэг 15 ерөнхий сайдын үеийг хамран үргэлжилжээ. 

Эх сурвалж: BBC, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?