ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН II ЭЛИЗАБЕТИЙН НАМТАР

2022-09-09  

Их Британийн Хатан хаан Елизабет 96 насандаа таалал төгслөө. 70 жилийн турш хаан ширээнд суусан түүний суудлыг ханхүү Чарльз өвлөн авлаа.

НАМТАР: Элизабет (гэрийнхэн өхөөрдөж «Лилибэт» гэж дууддаг байжээ) охин Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ (дараа нь хаан VI Жорж, хатан хаан Элизабет болсон).

No description available.

1930 оны 8 дугаар сарын 21-нд түүний цорын ганц охин дүү гүнж Маргарет төржээ. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна.

Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай болсон байна.

Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.

1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа эхлүүлж Парис хот оржээ.

1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна. 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзсан байна.

Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ. Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна.

Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон.

Бага залуу наснаасаа эхлэн хаан ширээнд өргөмжлөгдсөн түүний амьдралыг гэрэл зургаар ийн өгүүлжээ.

Хатан хаан эцэг, эх болох VI Жорж, хатан Элизабет нарын хамт 1926 он

1926 оны 12-р сар

1930 он. Дөрвөн настай Элизабет

1937 он. Тагтан дээрээс гараа даллаж буй гүнж Элизабет

1940 он

1940 он. 2002 онд нас барсан дүү Маргаретийн хамт

1941 он. Ээж болон дүүгийн хамт

Дайны үед түргэн тусламжийн машин жолоодож буй гүнж Элизабет

1942 он. Дайнд алба хаахаар бүртгүүлж буй Элизабет

HMS Vanguard усан онгоц дээр ахмадуудтай хөгжилдөж буй гүнж

1947 он. Ханхүү Филиптэй хуримлав

Хуримын ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирж буй нь

1953 он. Хаан ширээнд өргөмжлөгдөв

1960 он. Гэр бүлийн хамт

1969 оны 10-р сард Аполло 11-ийн сансрын нисэгчдийг угтан авахаас өмнө

1975 он. Хатан хаан Элизабетийг Дондонд Маргарет Тетчер угтан авч буй нь

1977 он. Мөнгөн ойгоо тэмдэглэж буй хатан

1981 онд хунтайж Чарльз, гүнж Диана нарын хуримын үеэр

1981 он. Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудын хамт

Хунтайж Уилльям, Харри нарын хамт

1997 он. Диана гүнжийн хөвгүүд болох Уилльям, Харри нарын хамт гашуудаж буй нь

2008 оны 11-р сарын 20-нд хуримынхаа Diamond ойг тэмдэглэхээр Бродландад дахин айлчилж буй нь

2018 оны 7-р сар. Ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын хамт агаарын нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан үзүүлбэр үзэж буй нь

2021 он. Нөхрийнхөө оршуулах ёслолын үеэр

2022 оны дөрөвдүгээр сар

2022 оны тавдугаар сар

2022 6-р сар

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?