ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААНЫ ШАРИЛЫГ ЭДИНБУРГ ХҮРГЭЖЭЭ

2022-09-12  

 Их Британийн хатан хаан II Элизаветагийн шарилыг тээсэн тээврийн хэрэгсэл бүхий цуваа Шотландын нийслэл Эдинбург хотод иржээ.

Өнгөрсөн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн хатан хааны Шотланд дахь зуны өргөө болох Балморал шилтгээнээс уг цуваа ням гарагт хөдөлсөн юм.

Хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр уй гашууд автсан олон зуун хүн цувааны маршрутын дагуу жагсан зогссон байжээ.

Хатан хааны шарилыг өнөө орой Эдинбург дахь Холирудхаус ордонд хүргэнэ. Түүний дараа Гэгээн Жайлсын сүмд 24 цагийн турш байлган олон нийтэд хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ажээ.

Мягмар гарагт шарилыг агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд хүргэж, улмаар дараагийн өдөр нь Вестминстерийн сүм рүү шилжүүлнэ.

Хатан хааныг эцсийн замд нь үдэхийн өмнө хүндэтгэл үзүүлэх боломжийг олон нийтэд олгохын тулд шарилыг дөрвөн өдрийн турш тус сүмд байлгана.

Оршуулгын ёслол есдүгээр сарын 19-ний өдөр болно.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?