ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ, ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2022-09-12  

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 30-нд айлд хулгай орсон мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэж байсан. Тэгвэл дээрх хэргийг үйлдсэн 31 настай эрэгтэй Ш-ийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулан олж тогтоон саатуулаад байна.

Шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн Т-ийн гэрээс их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг өндөр үнэ бүхий эд зүйл алдагдаад байсан юм. Хэргийн этгээд нь шалгалтаар нийт 7 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулжээ. Хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн гэр өнгөрсөн сарын 25-30-нд хүнгүй байсан бөгөөд гэрт нь хулгай орсныг 5 хоногийн дараа л мэдэж, цагдаад мэдэгдсэн аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?