МАГАТЭ ОРОС, УКРАИНТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

2022-09-13  

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Рафаэль Гросси “Запорожье” атомын цахилгаан станцын эргэн тойронд аюулгүйн бүс байгуулах талаарх эхний хэлэлцээг Орос, Украины талтай эхлүүлсэн талаараа мэдэгджээ.

Р.Гросси даваа гарагт Вена хот дахь МАГАТЭ-гийн төв байранд болсон удирдлагын зөвлөлийн хурлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ талаар хэлсэн байна. Тэрбээр ноцтой осол гарахаас урьдчилан сэргийлэхэд цөмийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын бүс нэн шаардлагатай гэдгийг тодотгожээ.   

Мөн станцын аюулгүй ажиллагаанд саад учруулан гал нээж байгааг зогсоох явдал бол нэн тэргүүний зорилго гэж хэлээд, ийм нөхцөл байдал цаашид үргэлжилсээр байж болохгүй гэдгийг онцолсон байна.

Украины төрийн өмчит цөмийн эрчим хүчний компанийн мэдээлснээр, Оросын тал гал нээсний улмаас тасалдаад байсан цахилгаан хангамжийг ням гаргаас хэсэгчлэн сэргээжээ. 

Эх сурвалж: Reuters, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-09-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?