АВТО МАШИНЫГ АЧИХААС ӨМНӨ САНУУЛАХ, ТОРГОХ ЖУРАМ БОЛОВСРУУЛЖЭЭ

2022-09-13  

Авто замуудад байршуулсан камер ажиллаж байгаа эсэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн “Авто замын камерууд ажиллаж байгаа. Техник учраас зарим үед эвдэрч гэмтэх тохиолдол гардаг. Энэ жилээс авто замын хяналтын камерыг сайжруулж, шинэчилж, өргөтгөж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд өмнө нь 23 цэгт камерын хяналт тавьж байсан бол энэ жил 44 цэг болгож өргөтгөсөн.  Нийтийн тээвэрт зориулсан авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулаад төлөх эсэхийг хүлээх бус хариуцлагыг хурдан шуурхай шийддэг байдлыг нэвтрүүлэх нь нэн чухал байна. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулсан. Гэтэл үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулсан байх жишээтэй.

Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээ болоод бусад хориглосон байршилд машинаа тавиад орхидог зөрчил түгээмэл. Ийм төрлийн зөрчил гаргагчдаас машин ачсан тухай гомдол ирэх нь олон. Тиймээс хойшид машиныг шууд ачих бус эхний удаад сануулж зөрчлийг арилгуулах бол дараагийн удаад торгох, гурав дахь удаагаас ачих байдлаар зохицуулахаар журам боловсруулсан. Тухайн зөрчил болгон бүртгэгдэх учраас гурав дахь удаагаа зөрчил гаргавал элдэв тайлбаргүйгээр ачихаар шинэ журамд тусгасан гэсэн тайлбарыг өгч байна. Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувь хүртэл нөлөөлж буйг  судалгаагаар тогтоожээ. Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм. Эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа” гэв.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-09-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?