ЗАСГИЙН ГАЗАР ГУРВАН САЙДЫН АЖЛЫН АЛБЫГ БАЙГУУЛАВ

2022-09-14  

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурван сайдын ажлын албыг байгуулжээ.

Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргыг шинээр томилсон. Сайд нарын ажлын албыг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга: Тус хороо орон тооны бус 10 хүнтэй байна. Харин орон тооны 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд Ажлын албаны дарга, Нарийн бичгийн дарга, референттэй байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга: Тус хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ажиллана. Хорооны бүрэлдэхүүнд салбарын сайд, зарим дэд сайд, төрийн албан хаагчид ажиллана. Харин орон тооны 6 хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга: Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүнд сайд, дэд сайд нар болон МҮОХ-ны дарга орно. Түүнчлэн ажлын алба 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?