УЛААНБУУДАЙН ТҮРҮҮЧ ҮТРЭМД БУУЖ ЭХЭЛЛЭЭ

2022-09-14  

Улсын хэмжээнд ургац хураалт ид үргэлжилж үр тарианы 5-6 хувийг хураан аваад байна. Мөн өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны 20 хувийг хурааж авчээ.

Тарилангийн бүс нутагт улаанбуудайн ургалт болцод бүрэн хүрч ангилан хадалт үргэлжилж, үтрэм дээр улаан буудай түрүүчээсээ бууж эхлээд байна. Ургацын болц технологийн хугацаанаас 5-7 хоногоор түрүүлж яваа аж. Балансаар энэ намар 1 га-гаас дунджаар 13.4 центр ургац хураан авах төлөвтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ нь сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлт болж байна.

Энэ жил манай улс ургацын урьдчилсан балансаар:

  •  470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай,
  • 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо,
  • 56 мянган тонн тосны ургамал,
  • 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой төлөвтэй байна.

Ингэснээр улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэх юм.

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ 7 хоногийн сүүлийн гурван өдөрт хүйтэрч, бороо орон сэрүүвтэр байх ч цаашид цаг агаар тогтуун, дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул ургацаа бүрэн хураан авах ажил эрчимжинэ гэж салбарын яамнаас мэдээлж байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?