ЕГИПЕТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ХАМГИЙН ИХ НЭРВЭГДСЭН ОРНУУДЫН НЭГ БОЛООД БАЙНА

2022-09-14  

 Египет уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй орнуудын нэг болоод байна гэж тус улсын Усны нөөц, усжуулалтын асуудал эрхэлсэн сайд Хани Сувейлам мэдэгджээ.

Х.Сувейлам ирэх 11 дүгээр сард Улаан тэнгисийн эргийн дагуу орших Шарм Эль-Шейх хотод болох Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь чуулганыг /COP27/ зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх байгаль орчин, хөгжлийн форумын нээлтийн үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Египетэд ус хомсдож, хэт халж, хөрс элэгдэхээс гадна далайн ус цэвэр усанд нэвчиж байгааг тэрбээр эш татжээ. Мөн хүн амын өсөлт, усны хангамжийн тогтворгүй байдал, уур амьсгалын нөлөөлөл нь хэд хэдэн оронд ундны ус, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах ус хомсдоход хүргэж байгааг нэмж хэлсэн байна.

Усны нөөц, усжуулалтын асуудал эрхэлсэн сайд мөн эрс тэс уур амьсгалтай тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг бүх улс оронд уриалаад, дэлхийн цаг уурын тухай хэлэлцэх сэдэвт усны салбар, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.

Х.Сувейлам хэлэхдээ, манай улс тариаланчдад усыг хүртээмжтэй байлгахын тулд сувгуудыг сэргээн засварлах зэргээр усны менежментийг сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байна хэмээгээд, усыг хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын гол элемент гэж тодорхойлсон байна.

Мөн далайн усыг давсгүйжүүлэх төслүүдийг өргөжүүлэх, бохир усыг дахин ашиглах зардал багатай, үр ашигтай арга замыг судлах шаардлагатай байгааг онцолжээ.

 

Эх сурвалж: КАИР. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?