ПАРИС ХОТНОО "БЯЦХАН НҮҮДЭЛЧИД" БАРИМТАТ КИНОГ НЭЭВ

2022-09-15  

Монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл нь хотжилт, даяаршлын нөхцөлд хэрхэн дасан зохицон хөгжиж байгааг харуулсан "Бяцхан нүүдэлчид" баримтат киноны нээлт энэ сарын 12-нд Францын нийслэл Парис хотын "Scam"-ийн кино танхимд боллоо.

"Lu Films”, “SWR”, "NTV & Seesaw Pictures” хамтран бүтээсэн уг киноны нээлтийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд яам, кино найруулагч Лауренс Уберсфелд хамтран зохион байгуулжээ. Уг кинонд хөдөө нутгийн өсвөр насны охид Батмаа, Үүргээ, Дулмаа нарын хүсэл мөрөөдөл, санаа бодлоор монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл нь хотжилт, даяаршлын нөхцөлд хэрхэн дасан зохицон хөгжиж байгааг харуулснаараа онцлог юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?