"FAM TOUR-2022" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОЧИД МОНГОЛД ИРЛЭЭ

2022-09-15  

Соёлын яам, Mongolian National Film Council хамтран зохион байгуулж байгаа “FAM TOUR-2022”  үйл ажиллагааны зочид болох National Geographic TV телевизийн продюсер Кэрри Реган, HBO Max телевизийн продюсер Крутин Пател, “Viking Warrior Wowan” киноны зохиолч, продюсер Себастиан Петер өнөөдөр ирлээ.

“FAM TOUR-2022” нь энэ сарын 14-19-нд болно. Манай улсын хувьд КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ хуультай болсон гэдэг утгаараа хуулийн хэрэгжилтийг ханган олон улсын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Зочдыг Соёлын яамны Гадаад харилцаа, хамтны ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Кино урлагийн зөвлөлийн болон ажлын албаны дарга Ч.Ундрал нар угтан авлаа. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байна

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?