Ж.БАЙДЕН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАЖЭЭ

2022-09-16  

 АНУ-ын засаг захиргаа гадаадын хөрөнгө оруулалтад тавих аюулгүй байдлын хяналтаа чангатгаж байгаагаа мэдэгджээ. 

Цагаан ордноос бичгээр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр гарын үсэг зурсан зарлигтаа тус улсад хөрөнгө оруулалтыг хянадаг Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны хэлэлцээнд шинэ шалгууруудыг нэмж оруулсан байна.

Эдгээр шалгуур нь нийлүүлэлтийн чухал гинжин хэлхээний тогтвортой байдалд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөө, АНУ-ын иргэдийн нууц мэдээлэлд учирч болох эрсдэл, кибер аюулгүй байдлын аюул занал, үндэсний аюулгүй байдал, АНУ-ын технологийн манлайлалд үзүүлэх нөлөө зэрэг нарийн ширийн зүйлүүдэд чиглэгдэнэ. 

Эдгээр шалгуурыг чип, хиймэл оюун ухаан, биотехнологи болон цэвэр эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалтад тавина. 

Нөгөөтээгүүр, энэ алхам нь Хятадын технологийн дэвшилд Цагаан ордон санаа зовж байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?