ФРАНЦЫН БАРУУН ӨМНӨД НУТАГТ ОЙН ТҮЙМЭР ДЭГДЭЖ БАЙНА

2022-09-16  

Францын баруун өмнөд нутгийн Жиронда мужид даваа гарагт дэгдэж эхэлсэн ойн түймрийн улмаас 3700 гаруй га талбай сүйдээд байгаа талаар тус мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.

Лхагва гарагт цагдаа нар аюулаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснээр даваа гаргаас хойш нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 1840 болсон байна.

“Жиронда болон бусад мужийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн 1000 гаруй гал сөнөөгчийг дайчлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаан “Canadair”, гурван “Dash” нисэх онгоц, агаараас ус цацах хоёр нисдэг тэргийг голомтын бүсүүдэд байршуулсан” гэж мужийн удирдлагууд мэдээлжээ.

Мөн ойн түймрийг хяналтад авсан ч хүчтэй салхины улмаас идэвхтэй хэвээр байгааг онцолсон байна. Түүнчлэн түймрийн голомтын ойролцоо амьдардаг оршин суугчдад утаанаас хамгаалах “FFP2”, “FFP3” амны хаалт зүүхийг анхааруулжээ.

Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хуурайшилт, хэт халах үзэгдлийн улмаас энэ зун Жиронда мужид 30 мянга гаруй га талбай сүйдсэн байна. 

 
 
Эх сурвалж: ПАРИС. /Business Standard/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?