"НЬЮ-ЙОРК ТАЙМС-ЫН ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТТАЙ "ТЭМҮҮЛЖ АМЬДРАХ ХҮЧ" НОМ МОНГОЛ ХЭЛЭЭР ГАРЧЭЭ

2022-09-17  

 Олон улсын шилдэг борлуулалттай "Тэмүүлж амьдрах хүч" ном монгол уншигчдын хүртээл боллоо.

 

Хуульч, орчуулагч М. Алтантулгын орчуулсан энэхүү номын нээлт “Туушин” зочид буудалд энэ сарын 14-нд болов.

 

“Нью-Йорк таймс”-ын шилдэг борлуулалттай тус номын зохиолчид Крис Аттвуд, Жанет Аттвуд нар олон мянган хүмүүст чин хүсэл эрмэлзлээ тодруулж, хамгийн ихээр хүсч мөрөөддөг, хамгийн утга учиртай амьдралаа бүтээх урам зоригийг энэхүү номоор дамжуулж өгчээ.

 

Нээлтийн үеэр номын зохиогч Жанет Аттвуд цахимаар мэндчилгээ ирүүлсэн юм.

Тэрбээр,“Тэмүүлж амьдрах хүч” номоор дамжуулан амьдралыг өөрчлөх шидтэй энэхүү тест маань илүү олон хүнд хүрэх боломж тохиосонд туйлаас талархаж байна. Энэ тестийг хийж үзсэнээрээ амьдралд тань юу хамгийн чухал, юу хамгийн үнэ цэнэтэй болохыг маш тодорхой олж харах болно. Номонд маань “Таны хийх дуртай зүйл тань мөн бурхны хүсэл зориг байдаг” гэсэн үг бий. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та хийх ажлаа ягштал төлөвлөж, илүү их зүйл бүтээхээс гадна амьдралдаа хамгийн чухал, үнэ цэнтэй зүйлсийг гаднаас биш өөрөөсөө, дотроосоо хайдагт гол утга учир нь оршиж байгаа юм” гэв.

Уг номд дэлхийд нэр алдар нь түгсэн Жэк Кэнфильд, Ричард Пол Эванс, Стефен М.Р.Кови нарын эрхмүүдийн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн цог золбоотой амьдралын талаарх хүчирхэг түүхүүд болон зохиогчид өөрсдийн амьдралын туршлагаасаа илэн далангүй хуваалцаж, Чин хүслийн тестийг хийж үзэхийг хэн бүхэнд хүсэл мөрөөдлөөрөө бүрэн дүүрэн амьдрах боломж нээлттэй төдийгүй хүн бүр чухамдаа ингэж амьдрах учиртай гэдгийг харуулна. 

Номын орчуулагч М.Алтантулга хэлэхдээ, “Уншигч энэхүү тестийг хийж үзсэнээр өөрт хамгийн үнэ цэнтэй, чухал гэсэн топ таван чин хүслээ тодруулах болно. Улмаар зохиогчдын боловсруулсан хялбар томъёоллын дагуу үүнийг хрэхэн амьдралдаа хэрэгжүүлэх тухай олж мэднэ” хэмээв.

Ташрамд дурдахад, "Тэмүүлж амьдрах хүч" номыг төв талбайд өнөөдөр нээлтээ хийсэн Үндэсний номын баярын асраас  худалдан авах боломжтой аж

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?