БНАСАУ ОРОС РУУ ХЭЗЭЭ Ч ЗЭВСЭГ ЭКСПОРТОЛЖ БАЙГААГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2022-09-22  

ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-ын Зэвсэгт хүчин Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр хоёр орны хоорондын зэвсгийн наймаатай холбоотой мэдээллийг няцаасан байна. 

Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авах ажиллагаа явагдаж байж магадгүй гэсэн байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой олон тогтоолыг зөрчсөн үйлдэл юм. 

Харин үүний хариуд БНАСАУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл хийсэн бөгөөд ийм мэдэгдлийг тун ховор гаргадаг.

“Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” гэж БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэг техникийн ерөнхий товчооны дэд дарга мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. 

“KCNA” төлөөлөгчийн нэрийг тодорхой дурдаагүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?