2040 ОНД МАНАЙ УЛСАД 11647 ХОРТ ХАВДРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭНЭ ГЭЖ ДЭМБ-ЫН СУДАЛГААНД ДУРДЖЭЭ

2022-09-23  

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 2040 он гэхэд манай улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ. Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог харвал 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний таван байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5 хувь, улаан хоолой 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа ба нийт 67.2 хувийг дээрх хорт хавдрууд эзэлж байна. Бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Архангай, Увс, Хэнтий аймагт хорт хавдрын шалтгаант нас баралт улсын дундажаас өндөр байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт 55, нийслэлд 136 хавдрын ор ашиглаж байгаа бөгөөд хавдрын нарийн мэргэжлийн эмч орон нутагт 35 эмч, нийслэлд 48 эмч байна гэсэн судалгаа танилцуулжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?