ОРОСЫН ИРГЭД БОЛ ТОЛГОЙГОО ЦАВЧУУЛСАН ТАХИА Л ЮМ...

2022-09-25  

No description available.

Путин бол ард иргэдийнхээ толгойг нь тас цавчдаг дарангуйлагч юм. Түүний үгийг л дуулгавартай дагаж байж л Орос оронд амь хоргодно. Түүний шийдвэрийг эсэргүүцсэн бүхэнд " гадаадын туршуул, агент, урвагч" гэсэн пайз зүүж, ял тохоож, шоронд хорьж тарчлаан зовоож байна. Орос оронд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ч боломжгүй болсон. Путины үйл ажиллагааг шүүмжилсэн хүмүүс Галканаас өгсүүлээд ажлаасаа хөөгдөж, гадаадын туршуул нэр зүүсэн. Тэр өөрийгөө шүүмжилсэн улс төрчдийг халж, өөрийн эсрэг байр суурийг илэрхийлсэн уран бүтээлчдийг тайзнаас нь буулгаж чадаж байна. Дуучин бол тоглолт хийх эрхийг нь хаан хавчиж эхэлсэн. ОХУ-д чөлөөт хэвлэл устсан. Путиныг магтан дуулсан суртал ухуулга л үлдсэн. Ийм улсын иргэн байна гэдэг бол толгойгоо тас цавчуулсан тахианаас ч ялгаагүй. Ах дүү украйны жирийн ард иргэдийг устгах тэр өдрөөс л би төрөлх Орос улсаа орхисон. Би Орос орондоо, ард иргэддээ, мэргэжилдээ хайртай. Путин дарангуйлагчийг зайлсан цагт л Орос орондоо эргэн очих болно гэж кино найруулагч Антон Долин ВВС-д ярилцлага өглөө.

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?