ОРОС ЭХ ХҮҮГЭЭ , ОРОС ЭХНЭР ХАНЬ НӨХРӨӨ ҮХДЭЛ БОЛСОН БАЙХЫГ ХАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА...

2022-09-25  

Оросын удирдагч нарын өнөөгийн бодлого, шийдвэрийг жирийн ард иргэд эсэргүүцсэн хэвээр. Түүний хамгийн сүүлчийн илэрхийлэл нь эх орноо орхих, иргэншлээсээ татгалзах болжээ. Нэгэнт баруун тийш гарах хил нь хаагдсан тул, Оросын зүүн зүгийн хилийн боомтыг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн тухай Казахстаны "Мой город" сонин мэдээлсээр байна. Ялангуяа, Оросын Оренбург, Астрахань, Волгоград, Саратов, Самар зэрэг таван хотод ойрхон орших Казахстаны баруун хэсгийн Уральск хотод сүүлийн 2 өдөр жирийн орос иргэдийн тоо эрс нэмэгджээ. Уральск хот руу нэвтрэх хилийн "Маштакова" постын гадна машины урт цуваа үүсч , хил давах орос иргэдийн дараалал сунажээ. Тэдэнтэй уулзсан сэтгүүлчдийн асуултанд тэд дуртай хариулах хэдий ч, нэрээ нууцлахыг хүсэх аж. - Дайнд цэрэг эрсийг дайчлах зарлиг сонсонгуут би цүнхэндээ ойр зуурынхаа хэрэгцээтэй зүйлсээ хийж, нөхөртэйгээ наашаа хөдөлсөн. Путины бодлого бидний сэтгэлд нийцдэггүй. Дайныг эсэргүүцсэн энхийн жагсаалд хэд хэдэн удаа оролцсон ч нэмэр болоогүй. Харин ч баривчилгаанд өртөж, хоол ундгүй, суух, амрах нөхцөлгүй өрөөнд 12 цаг хоригдсон гэж Тольятти хотын иргэн Светлана хэлсэн. - Би цуглаанд ч оролцож үзээгүй. Айдаг. Гэр бүлийнхээ төлөө л санаа зовж байна. Дайчилгааны тухай мэдээлэл авангуут, эхнэр хүүхдээ аюулгүй газар үлдээгээд, наашаа зүглэсэн. Казахстанд танил байхгүй. Уральск хотыг сонгосон шалтгаан нь хил давах хамгийн ойрхон хот. Юу тосож байгааг төсөөлөх юм алга. Мөнгө ч муутай. Дайнд явахыг л хүсээгүй. Зүгээр л амьдрах хүсэлтэй. Тольятти нь заводод ажилладаг, тэндээ үлдсэн олон найз нарт маань орой 20.00 цаг гэхэд тэдэнд аль хэдийнээ дайчлах хуудас гардуулсан гэсэн. Энэ аймшигтай гэж Иван тодотгосон.

Хил давахаар нялх охин, нөхрийн хамт 10 гаруй цаг дараалалд зогсож буй Анастасия: - Нөхөр бид хоёр Казахстанаас гаралтай. Самарт амьдардаг байсан. Дайчилгааг сонсоод, хоёр цагийн дотор л ойр зуурын зүйлээ базаагаад, бусад зүйлсээ хаяад хилийн зүг хөдөлсөн. Бид хоёулаа цэргийн мэргэжилтэй учир хамгийн түрүүнд дайчилгаанд дуудагдах нь тодорхой. Тиймээс дүрвэлээ. Казахстаны иргэншил сонгох болно гэж Катя гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй хэллээ.

- Ямар ч гэсэн хил давлаа. Хил дээр юу ч асуусангүй. Ээж минь намайг ийшээ яв гэж шавдуулсан. Намайг үхдэл болсон байхыг үзэхийг хүсэхгүй байна гэсэн. Танилынхаа утасны дугаарыг өгсөн. Тэр хүн нь энд байгаа эсэхийг мэдэхгүй. Цаашид юу хийх, яахаа ч мэдэх юм алга. Ээж маань цуглуулсан хэдэн рублиэ өгсөн гэж хилийг явган гарсан 19 настай Антон хэлж байна. Ийнхүү цэрэг дайчилгааны хуудсыг хараахан гардаж аваагүй эрчүүд нь хил давцгаалаа. Нэгэнт дайчилгааны хуудас авсан зугтах боломжгүй болно. Ийнхүү 300 мянган залуус дайны золиос болох нь тодорхой болжээ. 1979-89 оны хооронд үргэлжилсэн Афганистаны дайнд Оросын 15000 цэрэг эрс амь насаа алдсан. Цэрэгт дайчлагдсан эрсийн 82 хувь нь амь насаа алдсан, үлдсэн нь насаараа эрэмдэг зэрэмдэг болсон түүх хуучраагүй. Уральс хот руу явах билет аль хэдийнээ дууссан учир зөвхөн такси л үлдсэн. Мөнгөө хэмнэхийг хүсвэл явган алхана. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины цэрэг дайчилгааны зарлиг нь Оросын жирийн ард иргэдийн дунд хаясан атомын бөмбөг болжээ. Ард иргэд нь үймжээ. Эхчүүд нь хүүгээ, эхнэр нь нөхрөө амьд авч үлдэхийн төлөө хүүгээ, нөхрөө хилийн чанад руу гаргасаар байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?