ХЯТАД УЛСАД ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ГАРАХААР ЗЭХЭЖ БАЙНА ...

2022-09-25  

Хятадын өнөөгийн удирдлага Си Жин Пинг огцруулна. Цэргийн дарга нар эргэлтийг удирдаж байна. Хилээ хааж, бүх нислэгийг зогсоосон. Цэргийн хүч Бээжин рүү ойртож байна зэрэг мэдээллийг үндэслэлгүй дэгдээсэн цуу байсан гэж Риа Новости үгүйсгэлээ. Харин ч Бээжинд амьдрал урьдын адил тайван үргэлжилж байна. Аравдугаар дугаар сарын 01-нд Хятад улс 73 жилийн ойгоо өргөн тэмдэглэнэ. Тянь-Амины талбайд иргэд, жуулчдын сэтгэлийг сэргээж, нүдийг хужирлах цэцгийн маш том зохиомжийг байрлуулж эхэлсэн байна. Хятад улс долоо хоногийн турш амарч, иргэд нь баярлах " Алтан долоо хоног"-тоо тэд бэлдэж эхэлжээ. Энэ удаад цэргийн парад жагсахгүй ч, есдүгээр сарын 30-ны өдөр Хятад улсын нам, төрийн удирдлагууд Тянь-Амины талбай дахь нэр нь үл мэдэгдэх баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолоо хийнэ гэж Риа Новости тодотголоо. Хятад улсын дотоодын хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй аж. Энэ өдрүүдэд хятадын иргэд маш ихээр дотоодын аялалд гарч, эцэг, эхийгээ эргэж тойрдог уламжлалтай. Тиймээс нисэх онгоц, усан онгоц, галт тэрэгний билетийн захиалга эрс нэмэгдэж, билетний үнэ ч өсдөг нь хэвээр аж. Харин Хятад даяар 6000 нислэгийг зогсоосон гэдэг нь ч цуу. Фэйчунчунд 491, Дасинд 430 нислэг нь хойшилсноос, 332, 278 нь нислэгээ үйлджээ. Шалтгаан нь короновирус болон, цаг агаарын шалтгаанаас болж хойшилсон байна гэж Бээжин хотоос Риа Новости мэдээллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?