ОРОСЫН 33 ХОТОД 786 ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ..

2022-09-26  

Путины цэрэг дайчилгааны зарлигийг эсэргүүцсэн хөдөлгөөн ОХУ-ын Москва, Санкт Петербург, Перми, Томск, Иркутск зэрэг 33 хотод нэгэн зэрэг өрнөжээ. - Бид их бууны сум болохыг хүсэхгүй байна. - Бидний үр хүүхэд Путины золиос биш. - Энэ бол эх орноо хамгаалах ариун дайн биш. - Нөхрөө амьд явуулчихаад ч дайнд амь үрэгдсэн гэсэн цаас хүлээн авахыг хүсэхгүй байна. - Үр хүүхдээ өнчрүүлэх хүсэл алга Баривчлагдах, эрүүгийнд ялд унахаас айлгүй жагсаалд оролцож буй эхчүүд, эхнэрүүд ингэж хэлж байна. Яг өнөөдрийн байдлаар 33 хотын 786 иргэн баривчлагдсан. Жагсагчдыг толгой дараалан баривчилж байна. Гар утас, бичиг баримтыг нь хураан авч, хорьсон. Жагсаалд оролцсон хүмүүст захиргааны шийтгэлээс гадна, эрүүгийн ял оноох болно гэдгээ ч Москва хотын Прокурорын газраас ч телевиз радиогоор цацаж айлгасан тул иргэд бага боловч цугларсан. Гэхдээ хүүгээ хайрлах эхчүүдийн сэтгэлийг ямар ч хатуу хууль зогсоож чадахгүй гэж Олон нийтийн эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлж байна. ( ОРД- ИНФО) Путины шийдвэрийг ард иргэд эсэргүүцэж, хэдэн зуугаараа хил давж буй учир эх орноосоо урвасан заалтад тэдгээр иргэдийг хамруулж, 15 жил хорих ялаар айлгаж буй ч, Оросыг орхих урт цуваа үргэлжилсээр..

No description available.

No description available.

No description available.

А.Энэрэл

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?