АЛЛА ПУГАЧЁВА: НАМАЙГ БАС ГАДААДЫН ТАГНУУЛ ГЭДЭГ ЖАГСААЛТДАА ОРУУЛЧИХ...

2022-09-26  

No description available.

Оросын хамгийн нөлөө бүхий урлагийн зүтгэлтэн, дуучин А.Пугачёва өөрийн инстаграмдаа ингэж ууртай нь аргагүй бичлээ. Оросын эстрадын урлаг, Телевиз, Радиог дуу, хөгжмөөр дамжуулан гартаа " оруулсан" А.Пугачёва анх удаа Путины эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. - Миний нөхөр эх оронч сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, улс орныхоо гэрэлт ирээдүйн төлөө өөрийгөө зориулсан шударга хүн. Тэр бол авилгач биш.Жирийн орос эцэг эхийн олон зуун мянган хөвгүүд ямар ч утгагүй дайнд амь алдахыг тэвчээгүй. Тэр энх тайван, эрүүл ухаанд итгэсэн. Би эрүүл саруул ухаантай нөхрөө дэмжиж, түүний талд зогсох болно. Нөхрийг минь гадаадын туршуул гэж үзсэн. Тиймээс намайг ч гэсэн гадаадын туршуул гэсэн жагсаалтандаа оруулж өгөхийг хүсье гэж 250 сая пянз борлуулсан, урлагт 55 жил тасралтгүй зүтгэсэн, өдгөө 73 настай А.Пугачёва байр сууриа хатуухан илэрхийллээ. Тэрбээр ОХУ-д хэнээс айхгүй нэгэн. Түүнийг хэн ч баривчилж зүрхлэхгүйг ч мэднэ. Улс төрчид бол цаг зуурын хүмүүс, Алла бол мөнхийн гэдгээ мэдэрсэн. Тэрбээр хамгийн сүүлд Горбачёвын оршуулганд оролцож, нийтэд ил гарсан. Одоогоор түүний мэдэгдлийн хариуд Оросын эрх баригчид юу ч дуугарч чадаагүй байна.

Ц. ЭНХБАТ ( Эх сурвалж: Английн Гиурдан сонин)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?